Автобус уралдаж яваад мөргөлджээ
Өчигдөр өглөө найман цагийн орчимд нийслэлд нийтийн тээврийн хоёр автобус мөргөлджээ. Сонгинохайрхан дүүргийн “Хархорин” захын орчимд гарсан уг осол хоёр автобус өөр хоорондоо зорчигчдоо булаалдан уралдсанаас үүдэн гарсан байна. Ид ажлын цаг эхэлсэн энэ үед осол гарснаас болж тэр орчмын замын хөдөлгөөн хоёр цаг орчим саатжээ. Харин осол гаргасан “Тэнүүн дэлгэр” компанийн жолооч “Би гуравдугаар замаар явж байсан. Гэтэл хоёрдугаар замд явж байсан автобусны жолооч шахсан. Тэгэхээр нь жолоогоо эсрэг тийш дарсан. Гэтэл машин шарваж замын хашлага мөргөсөн. Надад буруу байхгүй” гэж мэдүүлжээ.
URL: