Хүссэнээрээ хүүхдүүдрүүгээ дайрч, доромжилж чаддаг Монгол ээж, аав нар..

4858

Номхон дөлгөөн, дуулгавартай хүүхдүүд чинь ажлын талбарт гараад яах учраа олохгүй бүдэрч яваа. Хар багаас нь жоохон л алдаа гаргавал ялын дээд шийтгэл өгөх нь холгүй загнаж, зодож өсгөсөн хүүхдүүд чинь таны бүтээж өгсөн жижигхэн хайрцагнаас хэзээч гарахгүй оюуны сул дорой байдалд аль хэдийн орсон байдаг. Төрүүлсэн юм чинь алсан ч яадаг юм гэж загнах эцэг эхчүүдийг хараад тэгж болно гэсэн хууль байдаггүй биздээ гэж бодохдоо арай л дэндүү шударга бус айлгаж сүрдүүлж байна даа гэж бодон өнгөрөх.
Хүүхэд төрснөөс хойш 18 нас хүртэл тэжээж асрах нь хүссэн хүсээгүй таны үүрэг! Энэ үүргээ өр мэт эргүүлж хариу нэхэн үхэхээрээ айлгах зарим эцэг эх бүүр ч дэндүү!!
Бага насанд нь зөв хүмүүжил өгөхийг хичээж цаг гаргаагүй мөртлөө алдаа гаргахад нь шийтгэлээ хамгийн харгисаар хийдэг эцэн эхчүүд олон байдаг. Уураа хүрэхээр п.., новш гэж хараадаг эцэг эхчүүд та яасан дээрэнгүй шударга бус гээч. Муу үгээр доромжилж дураараа зоддог ээж аав нарыг цагдаад өгөх нь зөв. Уураа гарахаар чиний төлөө л би ингэж байгаа гэж хэлдэг нь бүүр инээдтэй!
Хүүхдэдээ бага наснаас нь эхлүүлээд шударга бус дураараа ханддаг зан нь хөгжөөд нас биед хүрсэн хойно нь хүртэл хэзээч хариуцлагыг нь үүрэхгүй атлаа ажил амьдралд нь бас л дураараа оролцоно. Алхам бүрийг нь хянаж цагдсаар байгаад алдаж онож ойлгох ухаан өгөөгүй хүүхдүүд чинь шинийг сэддэггүй, өөртөө итгэлгүй, сул дорой, амин хувиа бодсон амжилт бүтээл гэх юмгүй амьдралдаа сэтгэл дундуур зовж явна. Үүнийг хэн нэгэн хүнрүү чиглэж бичсэнгүй би ч зарим алдааг том хүү дээрээ гаргаж байсан! Уншиж судалсан зүйлээсээ багахан ухаарч хүүтэйгээ илүү шударга, хүндэтгэлтэй харилцаж эхэлснээр миний хүү илүү өөртөө итгэлтэй мөн надтай илүү дотно, найзууд болж байна.

Odgerel Purevdorj


URL:

Сэтгэгдэл бичих