Хилийн цэргийн 0184 дүгээр ангид цэрэг амиа алджээ
Сүхбаатар аймгийн хилийн цэргийн 0184 дүгээр ангид дахин нэг цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, зургадугаар сарын 30-ны 19.30 цагийн орчимд тус аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б нас барсан байна.
Албаны байгууллагуудын зүгээс энэ харамсалтай хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.
Уг хэргийг одоогоор тус аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн амиа алдсан шалтгааныг холбогдох байгууллагаас нууцалж байна.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: