Өсвөр насны хүү цонхоор унаж байсан хүүг тосч авчээ
Алжир үхү Феүзи Забаат цонхноос унасан бяцхан хүүг тосч аван амийг нь аварчээ. Туркийн Истанбул хотын нэгэн гудамжнаа салхилж зогссон Феүзи Забаат 2 давхрын цонхноос хүүхэд унах агшинд самбаачлан тосч авснаар 2 настай Доха Мухаммедийн амь аврагдсан байна. Хоёр настай Доха Мухаммед ээжийгээ хоол хийж байх агшинд хүү цонхон дээр очин доош харахдаа толгойдоо дийлдэн унасан бололтой гэж цагдаагийн ажилтнууд дүгнэж байгаа аж.
Доха Мухаммедийг тосч аван амийг нь аварсан Феүзи Забаат энэ жил 17 нас хүрч буй өсвөр насны хүү гэнэ.Феүзи Забаатын бяцхан хүүг аварч буй агшин гудамжны хяналтын камерт бичигдэн үлджээ.
URL: