ЭБЭХ-ний дэд сайдад Ц.Гарамжав, ХХАА-н дэд сайдад Б.Саранчимэг нар яригдаж байна

Зургаан сайдын нөхөн томилгооны “уршгаар” боловсон хүчингүй гэсэн ширүүхэн шүүмжлэлд өртөөд буй МАН дэд сайдуудынхаа жендэрийн асуудалд онцгой ач холбогдол өгч байгаа бололтой.

Тухайлбал Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайдад “Монполимет” группийн захирал Ц.Гарамжав, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг нарын нэрс хүчтэй яригдаад эхэлчихжээ.

Ц.Гарамжавын хувьд хүнд хүчир уул уурхайн салбар дахь эрчүүдийн дунд ганцаараа торойж яваа. Иймээс ч түүнийг эмзэглэх зүйл ихтэй эрдэс баялгийн салбарыг бага хугацаанд шинэ шатанд гаргаж чадна хэмээн итгэл үзүүлж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих