Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ

678bb31f84986f4733781ff66dd98fb8Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилах, хэрэгжилжийг сайжруулах зорилгоор “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын аяныг 05.15-06.15-ны хооронд ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтран зохион байгууллаа.

Аяны хүрээнд улсын хэмжээнд худалдаанд буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийв. Тандалт судалгаанд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9% нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7% нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn“ Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байв. Иймд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад сануулга, албан шаардлага хүргүүллээ.

“Органик хүнсний тухай” хууль 2016 онд, холбогдох журам, аргачлал 2018 онд тус тус батлагдсан бөгөөд органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх  эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил гарсаар байна.

“Органик” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

• “Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал

• “Монгол алтайн барагшуун” ХХК-ийн барагшууны ханд, цай,

• “Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал

• “Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT пиво,

• “Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай,

• “Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай,

• “Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингийн үрийн гурил

“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

• Михачи ХХК, Сэ-Тэ-Би ХХК-ийн зөгийн бал,

• Эко Эрдэнэ ХХК-ийн 2 нэр төрлийн варень,

• Гогте Фүүдс ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс,

• Таван эрдэнэ ХХК-ийн ногоон цай

• Сэлэнгэ Шаамарын зөгийн бал,

• Юу-би-бренд ХХК-ийн бантан,

• Баясах интернэйшнл ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овъёоснууд

• Давс, цайны хужир

“Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

• “Газар шим” ХХК-ийн артишок ундаа, өтгөрүүлсэн ханд,  Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо,

• “Хуба Хаяа” ХХК-ийн чацарганы тос, охь

• Моносын ЭКО цай, “Эко малинги” ХХК-ийн малингийн тос, тэжээл, үр

• Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай

• “Мандах сутай  трейд”  ХХК-ийн  гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино

• “Агь” ХХК-д үйлдвэрлэсэн“Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон

• Завхан аймаг, Завхан баялаг ХК-ийн  “Нэрс” нэрийн жүүс ундаа

• “Улиастай нэрийн” дарс

• “Bagro” ХХК-ийн зөгийн бал

Түүнчлэн аяны хүрээнд хуулийг таниулах сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд есөн удаагийн сургалтаар 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид болон бусад байгууллагынханд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

http://dorgio.mn/p/106116


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих