Вагоны үйлчлэгч хатаасан ургамал нууж хилээр нэвтрүүлэхийг завджээ

4404

Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд 2019 оны 06 сарын 10-ны өдөр Улаанбаатар Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний вагоны үйлчлэгч ажилтай М овогтой Б нь өөрийн хариуцан ажиллаж байгаа вагоны  боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол нийт 23 кг дэрвэгэр жиргэрүү гэх хатаасан ургамлыг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн үйлдлийг гаалийн байгууллага шилжүүллээ.

Мөн Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтын суудлын автомашины гаалийн хяналтын бүсэд Монгол улсын иргэн А  2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Монгол улс руу зорчихдоо 1кг орчим “Декстрометорфан“ гэдэг тайвшруулах болон сэргээх үйлчилгээтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Гаалийн еранхий газар


URL:

Сэтгэгдэл бичих