70 сая төгрөгөөр босгосон Арслантай гүүрний “Усан хөшиг”-ийг буулгалаа

news_84040_1Улаанбаатар хотын захирагчийн албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор хэд хэдэн газарт “Усан хөшиг” татсан байдаг. Тухайлбал, 2015 оны долдугаар сард тууз хайчлах шахам тун дуулиантай нээсэн, 70 сая төгрөгийн өртөгтэй Арслантай гүүрний “Усан хөшиг”-ийг баасан гаригт буулгажээ.

Арслантай гүүрний “Усан хөшиг” төслийг “Хан урсгал” гэх нэртэй компани анх батлуулахдаа “Сэлбэ” голоос шугам татаж, сэрүү татсан сайхан оргилуур хийнэ гэж ярьж байжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурсан энэ мэт хот тохижилтын олон ажил дараа нь буух эзэнгүй, буцах хаяггүй болдгийг энэ тохиолдлоос харж болохоор байна. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” арчилж тордохоор ард нь үлдсэн боловч өнөөдөр ямар нэгэн хариуцлага хүлээлгүй хөшигний ард үлдлээ.

image

image

image

Bataar.mn


URL:

Сэтгэгдэл бичих