ЭМИЙН КОМПАНИУД МУУР, ХУЛГАНЫ ОРОНД 8000 МОНГОЛ ХҮҮХЭД ДЭЭР ТУРШИЛТ ХИЙЖЭЭ…

4388

Дэлхийн баячуул, эмийн бизнес эрхэлдэг компаниуд Африкийн олон сая ядуус дээр эм тарианы туршилт хийдэг байв. Тэр ч бүү хэл амьтан, ахуйгаар тардаг өвчний вирусийг ядуу орнуудад “тариалж” араас нь эм тариа, вакцин аваачин туршина. Гахай тахианы ханиад, агаарын замаар халдварладаг өвчнүүдийг лаборторид бүтээсэн гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагад бүртгэгдээгүй, баталгаажаагүй эм тариа Африкын ядууст туршигдан судлагддаг. Сүүлийн жилүүдэд барууны өндөр хөгжилтэй орны эм үйлдвэрлэдэг компаниуд Азийн ядуу буурай орнуудад ДЭМБ-д бүртгэгдээгүй асар их эм тариа оруулж ирэх болсон. Тэр замаар муур хулгана дээр хийгдэх туршилт судалгаанууд, эмүүд хөөрхий Монголчуудыг тойрсонгүй.
Сүүлийн жилүүдэд Харвард, Стэнфордын эрдэмтэн багш нар олон тооны эм тариа гаргах болсон. Тэр судалгааны эм тариагаа өөрийн шавь гэгдэх “новшууд”-аараа дамжуулан Монгол Улсын иргэдэд турших болжээ. “Оточ Манал” сургуулийг бариачаар төгссөн Ж. Амарсанаа гэгч дэд сайд байхдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдээгүй Сүрьеэгийн эмийг оруулж ирэн гэр хорооллын голдуу 8000 хүүхдэд уулгасан байна. Тэр эмний нөлөө, туршилтын дээж болгон 8000 хүүхдээс цусыг хилээр гаргах гэж байгаад Ж.Амарсанаа баригдсан түүхтэй.
Энэ нүгэл нь өдгөө олон нийтэд илрэх гээд Ж.Амарсанаа мэтийн нөхдүүд амь тэмцээд байгаа бололтой. Монголын ирээдүй хойч дээр туршилт хийсэн энэ мэт “нүгэлтнүүдийг” өршөөж болохгүй ээ. Үнэгүй тараасан эм болгоны ард гадны компанийн туршилт бий гэдгийг санагтун!!!

Б.Жаргалсайхан

URL:

Сэтгэгдэл бичих