“И Март” худалдааны төвд гарсан галыг унтрааж, утаажилтыг саармагжуулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт “И Март” худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж байна.
Гарсан галыг унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Sonin.mn
URL: