Г.Занданшатар: УИХ гишүүд төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэж, гар тээшээ шалгуулахгүй нэвтэрч байна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлжээ.
Иймд Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын тулд “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн төслийг хүргүүлжээ. Мөн дүрмийн төсөл болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны чанар үр нөлөө, парламентын засаглалын нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах арга замын талаарх саналаа яаралтай ирүүлэхийг хүсчээ.
URL: