НЦГ: Эцэг, эхээсээ төөрсөн 23 хүүхдийг хүлээлгэн өглөө
Жил бүрийн Хүүхдийн баяраар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалдаг газар бол Цагдаагийн байгууллага. Энэ жилийн хувьд мөн улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газраас Сүхбаатарын талбай дээр шуурхай алба ажиллаж байгаа бөгөөд 13 цагийн байдлаар 26 хүүхэд эцэг, эхээсээ тѳѳрч, 23 хүүхдийг эцэг, эхэд хүлээлгэж ѳгөөд байна. Эцэг, эхчүүдээ хүүхдээ гараасаа хѳтлѳж, аливаа эрсдлээс сэргийлнэ үү хэмээн сэрэмжлүүлж байна.
URL: