Японы хэт барууны үзэл баримтлагчид эсэргүүцлийн ажиллагаа явуулжээ
Японы хэт барууны үзэл баримтлагч байгууллагуудын төлөөлөгчид Токио хотын төвд эсэргүүцлийн ажиллагаа явуулжээ. Тэд тус улсын “хойд газар нутгийг” эргүүлэн өгөхийг шаардсан байна. Курилийн өмнөд хэсгийн Кунашир, Итуруп, Шикотан болон Хабомаи арлыг Японд “хойд газар нутаг” гэж нэрлэдэг аж.
Японы төрийн далбаа болон өөрсдийн байгууллагуудын тугийг барьсан хэдэн арван хүн тус улсын парламентын ордон оршдог, Токио хотын төвд цугларчээ. Тэд мөн хотын төв гудамжаар хар өнгийн ачааны бүхээгтэй машинаар явсан байна. “Өнөөдөр Токио хотод Оросын Гадаад хэргийн сайд Лавров хэлэлцээ хийж байгаа учраас бид энд цугласан” гэж эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын нэг хэлжээ.
С.Лавров пүрэв гарагт ОХУ болон Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын “2+2″ хэлбэрээр хийх уулзалт оролцоно. Тэрбээр мөн Японы Гадаад хэргийн сайд Коно Таротой хоёр талын уулзалт хийнэ.
URL: