Ж.Алтанцэцэг ”Extacy” хамтлагийнхаа дөрвөн гишүүнийг ”хална”

“MN25″ дугаар суваг телевизийн “Making the Band” шоу нэвтрүүлгээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн охидын “Extacy” хамтлаг шинэ уран бүтээлдээ орохоор бэлтгэж байгаа. Гэхдээ хамтлагийн продюсер Ж.Алтанцэцэг хамтлагийнхаа охидын тоог цөөлж, эхнээс нь хасах шийдвэрээ гаргаад байгаа аж. Энэ талаараа Ж.Алтанцэцэг хэлэхдээ “Манай охидын зарим нь хичээл ихтэй, уран бүтээлдээ цаг гаргах боломжгүй байгаа учир өөрийн хүсэлтээрээ гарч байгаа. Харин зарим нь дуулж чадахгүй байна. Тиймээс хасна. Ер нь би дөрвөн гишүүнтэй байлгана гэж анхнаасаа бодож байсан” хэмээн тайлбарлажээ. Түүний хэлснээр “Extacy” хамтлагийн гишүүдийн тал хувь нь “цомхотголд” орох бөгөөд цаашид уран бүтээлээ дөрвөн гишүүнтэйгээр үргэлжүүлэх юм байна.

Н.Уранхас


URL:

Сэтгэгдэл бичих