ЦЭЦИЙН ШИЙДВЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН НАМУУД ЮУ ГЭВ

olloo_mn_1559090348_olloo_mn_1554169748_tsets1Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд УИХ-аас нөхөн сонгуулийг товыг зургадугаар сарын 30 хэмээн тогтоосон. Улмаар нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон юм. Хуулийн дагуу сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж өнгөрсөн долоо хоногт намуудаас нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорч эхлээд байсан юм. Гэвч энэ долоо хоногийн эхэнд Үндсэн хуулийн Цэцээс нөхөн сонгуулийн зардлыг Улсын төсвөөс гаргах ёстой байтал УИХ Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар тогтсон нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

Ингэснээр УИХ энэ оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гаргасан шийдвэрээ эргэн харж төсөвт тодотгол хийх замаар нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг Улсын төсвөөс захиран зарцуулахаар хуульчлах ёстой юм.

Цэцийн дүгнэлтийг УИХ хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. УИХ-ын гишүүдийн олонх нь Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн аваагүй тохиолдолд Цэцийн их суудлын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэнэ.

Тэгвэл Цэцийн шийдвэртэй холбогдуулан намууд хэрхэн байр сууриа илэрхийлэв.

АН: ҮХЦ олонх болсон улс төрийн хүчин, эрх мэдэлтэй  албан тушаалтнуудын захиалгыг хийдэг гүйцэтгэгч байгууллага болсон

УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч энэ сонгууль явагдахгүй. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явагдах боломжгүй. Хүлээж авахгүй бол цэц их суудлаараа шийдвэрээ баталгаажуулна. Тэгэхээр аль ч шатанд сонгууль явагдахгүй нөхцөл үүслээ.
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрх ашгийг гишгэлээ. Бүх ард түмний эрх ашгийг дээдэлдэг ҮХЦ 17 мянган иргэнийхээ эрх ашгийг дэвслээд хаячихлаа. ҮХЦ олонх болсон улс төрийн хүчин, эрх мэдэлтэй  албан тушаалтнуудын захиалгыг хийдэг гүйцэтгэгч байгууллага болсныг өчигдрийн шийдвэр харууллаа

МАН: АН ялагдахаас айсандаа энэ сонгуулийг явуулахгүй байх арга хайсан

ҮХЦ-ийн хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэсэн. Манай нам сонгуулийн бэлтгэлийг сайтар хангаж, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр байлаа. Судалгаагаар МАН-ын дарга У.Хүрэлсүх рейтинг өндөртэй байсан. Манай намын ялалт авах байлаа. Гэвч ҮХЦ хууль зөрчсөн тогтоол гэж үзсэн учир Бага хурлаа хуралдуулаагүй.

ҮХЦ-ийн дүгнэлттэй МАН санал нийлэхгүй байгаа. Манай намын нэр дэвшигчийн рейтинг өндөр байсан учраас АН ялагдахаас айсандаа энэ сонгуулийг явуулахгүй байх арга хайсан.

МАХН:АН ялагдахаас айсандаа энэ сонгуулийг явуулахгүй байх арга хайсан

УИХ ажлаа хийж чадахгүй байна. ҮХЦ ажлаа хийж чадахаа больсон байна. Хэнтий аймгийн нөхөн сонгууль нэг нам, нэг нэр дэвшигчээс айж болилуулж байгаа нь монголчуудын сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа үйл явдал боллоо. ҮХЦ бол онолын шүүх гэсэн хэллэгийг ҮХЦ-ийн дарга гаргалаа. ҮХЦ бол Үндсэн хуулийн баталгаа. Гэтэл хэнд эрхзүйч нараар гомдол гаргаад танин мэдэхүйн асуулт асууж, дөрвөн цаг хуралдаж хуулийг гуйвуулсан асуудал боллоо. Би судлаач хүний хувьд дөрвөн цаг хуралдаанд нь суусан. Хэнтийн ард түмэн төлөөлөлтэй байх албагүй, УИХ 75 гишүүнтэй байхад хангалттай гэсэн яриа гаргалаа. Төсвийн хуулийг зөрчсөн асуудал Үндсэн хуулийн маргаан биш. Төсвийн хууль зөрчсөн талаар маргаан гараагүй байсан хэмээн мэдээлэв. МАН энэ сонгуулийг хийх хүсэлгүй байна. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас айж байна. Хэнтий аймгийн сонгох эрхийг эдлүүлэхгүй байна. МАН ҮХЦ-тэй хуйвалдаад иргэдийн сонгох эрхийг зөрчиж байна.

П.ГОО

Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих