Даян аварга А.Сүхбат: Би хүсвэл аль хэдийнэ УИХ-д ороод суучихсан байгаа
Хурд хүч, уран барилдаанаараа үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Даян аварга А.Сүхбат зодог тайлсанаасаа хойш хувийн амьдралдаа хурдтай эргэлтүүдийг хийж олны гайхширлыг төрүүлсэн. Түүний эхнэр хүүхдийн асуудал шар хэвлэл бүрийн гол сэдэв болж олны анхаарлын төвөөс огтхон ч гараагүй гэхэд болно. Гэвч аварга маань энэ бүгдэд ямар нэгэн хариулт өгдөггүй байсан ч саяханы нэгэн өдөр сонинд өгсөн ярилцлагадаа “Миний эхнэр хүүхдийн талаар бичиж яадаг юм бэ. Үеэ өнгөрөөсөн, зодог тайлсан бөхийг бичээд л суух юм” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн. Түүнийг зодог тайлсанаас хойш шар хэвлэлүүдээс гадна улстөрийн намууд овоо хараандаа авчээ. Учир нь түүнийг улстөрийн нам эвсэлүүд “булаалдан” элдэв албан тушаал, эрх мэдэл амлаж байсан бөгөөд УИХ-д нэр дэвшихийг ч санал болгож байсан удаатай гэнэ. Харин энэ талаар аварга өөрийн бодлыг хэлэхдээ “Манай спортоос улстөрд орсон Б.Бат-Эрдэнэ, Х.Баттулга, Д.Батбаяр гээд хүмүүс байна. энэ хүмүүс бол спортод ч, улстөрд ч хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй мундаг хүмүүс. Харин миний хувьд бол би улстөрд орох дургүйдээ л ингээд явж байгаа юм. Тэрнээс биш би дуртай болоод хэрвээ хүссэн бол аль хэдийнэ тэнд ороод суучихсан байгаа” хэмээн хуучилжээ.
Н.Хувьзаяа www.secret.mn
URL: