Ходоод шуналаараа бус ухаанаараа Монголоо авч үлдэх цаг болсон

4145

Хууль эрх зүйн хүрээнд төрийн хууль боловсруулах чадалтай улсаа хөгжүүлэх шинжилгээ судалгааг гардан ажилладаг мэргэдийг л праламентад сонгох хэрэгтэй цаг ирлээ. Энэ удаа олны танил болсон нөхдүүдийн нүүрийг ашиглаж олон суудал авч төрийн эрх барих гэж улайрч байгаа зарим увиагүй бизнес бүлэглэлиин хүмүүсийн үйлдлийг иргэд л таслан зогсоох цаг нь болсон. Юу удхав сонгууль ойртож энэ тэнд сайхан сэтгэлтнүүд олширч өглөгч түшээ ухаант үгнүүдээ урсгаж эхэллээ Урлаг спорт бизнест амжилт гарсан юм чинь төрд сайн ажиллана гэсэн зарчим байхгүй.
Энэ удаа хүн бүхэн дэвших эрхтэй гэдэг тэнэг заалтыг өөрчилмөөр юм .
Төрийн түшээ болох босгыг өндөр болгох хэрэгтэй . Дээрээс нь болох болохгүй нам байгуулж бүлэглэж төрииг ховслох арга даа улаарч байгаа нөхдийг хязгаарлах нь чухал. Уг нь төриин хар хүнииг бага залуу наснаас нь бэлтгэдэг байсан гэдэг энэ нь ч зөв бодлого байж Одоо бол би ч сүүхэй гаргаж чадвал шургалчих тиим л босготой болж. Мөнгө байвал бүх юм миниих гэсэн бодлоор төрөө самарсан чоно олширсон цагт Анчин бас аргаа нариисгах цаг болсон шүү иргэд минь.

Сүнс сүлдгүй болсон төриин сэнтиид галзуугийн эмнэлэгиин өвчтөнгөөс долоон дор юм хэлж ярих түшээдээр дүүрсэнг бид харж байгаа .
Толгой муутай нөхдииг биднийг залж явна гэж итгэл өгөөд ч нэмэргүй гэдгээ харсан биздээ бид.
Хүн хийж чадах юмаа л төгс хийж байх нь хамгийн зөв сонголт юм.
Сонгогдсон нөхөд гарлаад 4 жил бодлого байхгүй юм чинь дэмий л амаараа чалчихаас өөр юу хийхэв За тэгээд арга мэх гаргаж байгаад сонгуульд зарсан хэдийгээ ар өврөөр нөхөж олох гэж нэгнээ газрын гаваар ч хийж байгааг харлаа.

Ирээдүйгүй монгол болохгүй тулд энэ удаа одоо тэрииг энииг сонго дэмж гэхиин оронд хэлэлцэж байгаад олноор бус нэг нэгээр нь шүүж сонгии Олон суудлын ч хэрэг алга. Одоо л бид ходоодоороо шунлаараа биш ухаанаараа сонголт хиих мөч айсуй.

TV1MONGOLIA


URL:

Сэтгэгдэл бичих