Японд16 хүнийг хутгалсан хэрэг гарч, 1 том хүн,1 хүүхэд амиа алдлаа

240510-28052019-1559009966-1474024972-28-4Японы хууль сахиулагчдын мэдээлж байгаагаар мягмар гарагийн өглөө Кавасаки хотод 16 хүнийг хутгалсан хэрэг гарсан байна.

Халдлагын улмаас нэг том хүн, нэг хүүхэд амиа алджээ. Халдлагад өртсөн 16 хүний дотор бага ангийн хүүхдүүд байсан байна. Мэдээллийн “Kyodo” агентлагийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийг баривчилж хорьжээ. Сэжигтэн баригдахаасаа өмнө өөрийгөө мөрөндөө хутгалсан аж. Цагдаа нар хэргийн газраас хоёр хутга олсон байна.

Б.Төгсбилиг | @TugsbiligB

BloombergTV.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих