Монголбанкны ерөнхийлөгч П.Пүрэвдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь шатахууны үнийн асуудал байлаа. Түүн дотороо шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох асуудлыг намын бүлэг ширүүхэн хэлэлцлээ.
Шатахууны үнэ өсөхөд төв банк валютын ханшийн өсөлтийг хазаарлаж тогтвортой барих талд тодорхой арга хэмжээ авч ажлаагүй. Иймд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид хариуцлага тооцох ёстой гэдэг дээр намын бүлэг нэгдсэн юм.
Энэ долоо хоногтоо багтаан байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар түүнийг огцрох асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Т.АМУР
URL: