Шүүгч нар Япон бөхөд даваа өгөх гэж хэтэрхий улайрав уу?
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн арвангуравдахь өдрийн барилдаан өчигдөр үргэлжлэн явагдлаа. Өчигдөр башёг тэргүүлэгч Какүрюү аварга өрсөлдөгч бөх озеки Такаясүд уналаа. Тэрбээр Такаясүгаас түрүүлж болсон давамгайлсан боловч дэвжээний захад түлхэлт нь зөрөн өөрөө түрүүлээд гарлаа.
Харин маэгашира Асанояама сэкиваке Точиношин нарын барилдаан маргаан дагууллаа. Точиношин хэдийгээр өрсөлдөгч бөхөө дэвжээний захад амжиж татаж чадсан боловч өсгий нь түрүүлж хүрсэн хэмээн Асанояамад даваа өглөө. Шүүгч нар нилээн удаан хуралдаж байж, дээрх шийдвэрт хүрсэн нь олон үзэгчдийг хардахад хүргэж байна. Уг нь үснээс нь татсан гэж хуралдсан ч өсгийг нь түрүүлж хүрсэн хэмээжээ. Тэдний хувьд Япон бөхийг Шинэ эриний анхны башёд түрүүлгэх зорилготой хэмээн хардаж байгаа ажээ.
Озеки Гойёдо Шодайгаар 9 дэх даваагаа авсан бол сэкивакэ Ичиножо А.Ичинноров Эндогоор 4 дэх даваагаа авчээ. Тамаваши Б.Мөнх-Оргил Котошёогикүг даван 9 даваатай болсон бол Дайшохо Ч.Шижирбаяр Шохозанаар 8 дахь даваагаа аван дээд зиндаанд үлдэх боломжоо бататгав.
Жюүрёо зиндааны бөхчүүдээс Сэйро А.Өнөболд, Миторюү Б.Төрболд нар өрсөлдөгч бөхчүүдээ давсан. Харин
Азамарү С.Тодбилэг-Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Эрдэнэбаатар -Кирибаяма Б.Лхагвасүрэн нар хоорондоо барилдаж Араваши, Кёкүшюүхо нар өрсөлдөгчөө давжээ.
Өнөөдөр Какүрюү /10-3/ – Точиношинтой /9-4/
Гойёдо /9-4/ – Асанояаматай /11-2/ барилдана.
URL: