УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байнгын хорооны дарга боллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг томилов.
УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох, улираан сонгож болно” хэмээн заасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүн О.Содбилэг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа дуусч буй юм. Тиймээс МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчийг чуулганд оролсон гишүүдийн 71.7 хувь дэмжиж, томилов.
Т.Аюурсайхан нь 1993 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, улмаар 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, 2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт суралцаж Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалжээ.
Тэрбээр 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, ерөнхий захирал, 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах, 2008-2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга, 2009-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2013-2015 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга, 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, 2012 оноос МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны даргаар тус тус ажиллажээ. Улмаар 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баяр хүргэеээ.Та МУ н их хуралд хужаагийн эрлийзүүд олноор байгааг мѳн сүүлийн алдаа завхаралд гардан оролцсоныг юу гэж бодож байна.Иймд Намаа хужаагийн шээснүүдээс салгана уу.Мѳн их хуралд хужаагийн шээснүүд ер нь эрлийзүүд дэвшихийг хориглосон хуулийг санаачлан батлуулж ѳгѳѳч.Хэрээс хэтэрлээ.Мѳн их хуралд эцэг эхийн 7 үеийн намтар түүх арга ядахад 3 үеийн эцэг.эхийн намтарыг тавьдаг болгоно.уу хичээнгүйлэн гуйя.Бас их хурлын гишүүний халдашгүй байдлыг хүчингүй болгож ѳгѳѳч.