Б.Дангаасүрэн агсны дүү Б.Дансал: С.Оюун бид хоёрыг Оросын зөн билэгтнүүдэд хандах хүмүүсийн дотор багтаачихгүй яав даа
АТГ-ын дарга Б.Дангаасүрэн агсны дүү Б.Дансал “Оросын зөн билэгтнүүдэд хандаж, ахынхаа учир битүүлэг үхлийн шалтгааныг тодруулна” хэмээн жилийн өмнө мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Нона Хидирян, Мехди Ибрагим Вафа нарын Оросын зөн билэгчид ирэх лхагва гаригт Монголд хөл тавих гэж байгаа. Тиймээс Б.Дансал тэдгээр зөн билэгчдэд хандах хүсэлтэй буйгаа зохион байгуулагч талд гаргажээ. Гэвч Монголын зөн билэгийн академиас боломжгүй гэсэн хариу сонссон байна.
- Та жилийн өмнө Оросын зөн билэгтнүүдэд хандаж ахынхаа үхлийн шалтгааныг тодруулна гэж байсан. Тэгвэл тэд удахгүй ирэх гэж байна. Та тэдэнд хандах хэвээрээ юү?
-Одоогоос сарын өмнө зохион байгуулагчидтай нь холбогдсон ч Оросын зөн билэгтнүүдээс асуух зүйлтэй, зайлшгүй шалтгаантай хүмүүсийн тоо дууссан гээд хүлээж аваагүй. Миний хүсэлтийг хүлээж авахгүй болохоор нь хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагатай хамтарч хүсэлт тавиад ч бүтсэнгүй.
- Хүлээж авах хүнийх нь тоо гүйцэхээс өмнө эртхэн хандаж чадаагүй юм уу?
- Тухайн үед хөдөө явж байсан юм. Ирээд тэр тухай олж мэдсэн. Ингээд хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Монголд учир битүүлэг шалтгаанаар амь үрэгдсэн хоёрхон улс төрч бий. Та нар С.Оюун бид хоёрыг Оросын зөн билэгтнүүдэд хандах хүмүүсийн дотор багтаачихгүй яав даа гэж, зохион байгуулагчдад нь хэлсэн.
- Тэд юу гэж хариулав, танд?
- Бид тэр тухай бодсонгүй, санаанд орсонгүй гэж байна лээ.
- С.Оюун гишүүн тэдэнд хандсан болов уу?
- Би бас асуусан л даа тэднээс, С.Оюуныг хандсан уу гэж. Хэлэх боломжгүй, тэр танд хамаагүй гэж байна лээ.
- 15 хүнд хэн, хэн багтсаныг та мэдсэн үү?
- Үгүй. эхний найман хүн нь шагналаар эрх авсан. Сүүлийн долоо нь 500 ам.доллар төлж эрх авсан гэсэн. Төлбөрийг нь төлнө гэж хэлсэн ч намайг хүлээж авсангүй. Ахыгаа алдсанаас хойш би энэ асуудлаар дөрвөн жил гаруй хөөцөлдөж, 100 гаруй хүнтэй уулзсан. Хууль, хяналтын байгууллагад ч хандсан. Бүгд л хүлээж авах боломжгүй гэдэг. Ийм л байдалтай байна.
- Австралиас тайлбар нэхэж байсан. Нэмж хариу ирүүлсэн үү?
- Би хоёр л зүйл асуудаг, тэднээс. Миний ахын цогцост эд эрхтэн нь бүрэн байгаагүй. Нүд нь яагаад байхгүй байгаа юм бэ. Хавирга нь яагаад хугарсан бэ гэж. Тэд тайлбар нэмж ирүүлээгүй. Монголын тал болохоор танд Австралийн тайлбарыг өгсөн гэж ам хаадаг.
О.Нэргүй
АТГ-ын дарга Б.Дангаасүрэн агсны дүү Б.Дансал “Оросын зөн билэгтнүүдэд хандаж, ахынхаа учир битүүлэг үхлийн шалтгааныг тодруулна” хэмээн жилийн өмнө мэдэгдэж байсан билээ. Тэгвэл Нона Хидирян, Мехди Ибрагим Вафа нарын Оросын зөн билэгчид ирэх лхагва гаригт Монголд хөл тавих гэж байгаа. Тиймээс Б.Дансал тэдгээр зөн билэгчдэд хандах хүсэлтэй буйгаа зохион байгуулагч талд гаргажээ. Гэвч Монголын зөн билэгийн академиас боломжгүй гэсэн хариу сонссон байна.
- Та жилийн өмнө Оросын зөн билэгтнүүдэд хандаж ахынхаа үхлийн шалтгааныг тодруулна гэж байсан. Тэгвэл тэд удахгүй ирэх гэж байна. Та тэдэнд хандах хэвээрээ юү? -Одоогоос сарын өмнө зохион байгуулагчидтай нь холбогдсон ч Оросын зөн билэгтнүүдээс асуух зүйлтэй, зайлшгүй шалтгаантай хүмүүсийн тоо дууссан гээд хүлээж аваагүй. Миний хүсэлтийг хүлээж авахгүй болохоор нь хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагатай хамтарч хүсэлт тавиад ч бүтсэнгүй. - Хүлээж авах хүнийх нь тоо гүйцэхээс өмнө эртхэн хандаж чадаагүй юм уу? - Тухайн үед хөдөө явж байсан юм. Ирээд тэр тухай олж мэдсэн. Ингээд хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Монголд учир битүүлэг шалтгаанаар амь үрэгдсэн хоёрхон улс төрч бий. Та нар С.Оюун бид хоёрыг Оросын зөн билэгтнүүдэд хандах хүмүүсийн дотор багтаачихгүй яав даа гэж, зохион байгуулагчдад нь хэлсэн. - Бид тэр тухай бодсонгүй, санаанд орсонгүй гэж байна лээ. - Би бас асуусан л даа тэднээс, С.Оюуныг хандсан уу гэж. Хэлэх боломжгүй, тэр танд хамаагүй гэж байна лээ. - Үгүй. эхний найман хүн нь шагналаар эрх авсан. Сүүлийн долоо нь 500 ам.доллар төлж эрх авсан гэсэн. Төлбөрийг нь төлнө гэж хэлсэн ч намайг хүлээж авсангүй. Ахыгаа алдсанаас хойш би энэ асуудлаар дөрвөн жил гаруй хөөцөлдөж, 100 гаруй хүнтэй уулзсан. Хууль, хяналтын байгууллагад ч хандсан. Бүгд л хүлээж авах боломжгүй гэдэг. Ийм л байдалтай байна. - Австралиас тайлбар нэхэж байсан. Нэмж хариу ирүүлсэн үү? - Би хоёр л зүйл асуудаг, тэднээс. Миний ахын цогцост эд эрхтэн нь бүрэн байгаагүй. Нүд нь яагаад байхгүй байгаа юм бэ. Хавирга нь яагаад хугарсан бэ гэж. Тэд тайлбар нэмж ирүүлээгүй. Монголын тал болохоор танд Австралийн тайлбарыг өгсөн гэж ам хаадаг. О.Нэргүй |
URL: