Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих асуудлыг шүүх хойшлуулжээ
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналыг шүүхээр хэлэлцсэн ч хойшлууллаа.
Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшилсон байна.
Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэг дэх “Энхжин” хотхоноос баривчилж байсан юм. Хэд хэдэн албан хаагчийг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан гэх хэрэгт буруутгаж, ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: