Хятад хүний дотор санаа…

3990

Дэлхий дээр Хятадыг хамгийн сайн ойлгодог ард түмэн бол Монголын ард түмэн гэжээ.

1990-оноос хойш Хятадууд Хаягдал төмрийн үнийг өсгөжээ. Гэтэл тэнэгүүд 70 жилд боссон дотоодынхоо хамаг аж үйлдвэрүүдээ буулгаад ачуулах нь тэр.

Ингээд Монголд ажилладаг үйлдвэр бараг үгүй болов.

Үүний дараа бүх өргөн хэрэглээнийхээ барааг Хятадаас зөөдөг болохоос яах билээ.

Оронд нь Хятадын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчид болж хувирав.

1990-оноос хойш бага багаар ахисаар Хятадын жижиг наймаачид Монголын ноос, ноолуур, арьс шир гэх мэт түүхий эдийн үнийг бүрэн хянадаг болж үнэ тогтоох эрхтэй болжээ.

Мөн Хятадууд Монголоос Нүүрс, Төмрийн хүдэр авч хилийн цаана хайлуулаад буцаагаад барилгын арматурын төмрийг өндөр үнэтэй зардаг байв.

Цемент, Арматурын үнийг Хятадууд тогтоож байгаа нь цаагуураа Барилгын 1М.кв-ын үнийг Хятадууд атгаж байна гэсэн үг юм.

Алсаас зөөж болох бүх юм Хятадын хяналтанд ороод уджээ.

*****************

ХООЛ ХҮНСИЙГ ХОЛООС ЗӨӨХ боломжгүй тул Хятадууд хянах өөр арга олсон бололтой!

————————-

Хэдэн жилийн өмнөөс Хүнсний захаас гарах хаягдал ясыг Хятадууд 100% авдаг болсон байв.

Гэтэл ойрын хэдэн жилд Хятадууд Монголд махны зойр олныг бариад, хөдөөгүүр явж мах худалдаж авдаг болсон байв.

Энэ нь Хятадууд Монголын МАХНЫ ҮНИЙГ ТОГТООДОГ болох алсын санааг агуулж байжээ.

Үр дүнд нь Монголчууд махаа гадаадад 2$-оор зараад өөрсдөө 6$-той тэнцэх үнээр худалдаж авч иддэг болсон байна.

Сүүлийн үед Хятадын ХХК-ууд УБ-ын ойролцоо 50Га газрын зөвшөөрөл олж авч байгаа тухай мэдээлэл ТВ-гээр цацагдан, үүнийг нь Монголын иргэд эсэргүүцэж байгаа аж. Хятадын ХХК-ууд Ногооны хүлэмж барих санаатай гэнэ.

Энэ нь цаагуураа Махны үнийг хянадаг болсонтойгоо ижил ногооны үнийг бүрэн хянахыг санаархаж байгаа нь ойлгомжтой байна.

Эцэст нь хэлэхэд: Монгол хүн Монголдоо бизнесс хийж амьдрах нүх сүв үлдэхгүй нь бололтой.

Төв Азийн цээжин дээр Төрт улсаа байгуулж байсан Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Киданаас Монгол хүртлэх бүх улсууд Хятадтай харьцаж, дайтаж, найрамдаж байхдаа Хятадын тухай маш их гашуун үнэн түүхийг үлдээсэн аж.

Гэвч шинэ цагийн Монголчуудын 70%-нь залуучууд тул Хятадтай харьцах түүхэн сургамжийг мэдэхгүй.

Мөн төрийг удирдаж байгаа Сайд дарга нар нь Гадаад боловсролтой тул бас Хятадтай яаж харилцахыг мэддэггүй аж.

Иймэрхүү шалтгаанаас бодоод л өнөөдрийн эмгэнэлт байдал үүссэн бололтой.


URL:

Нэр: бар Огноо: 21 May 2019

Хужаагийн эрлийзүүд их хуралд хэд хэд байгаа нь нууц биш.Тэд энэ улсын туснаар тогтнол үндэсний аюулгүй байдалд хор хүргэж болзошгүй шүү.Ж.эрдэнэбатыг эх нк хужаа гэхийн үнэнүү.мэдэх хүн байна уу

Сэтгэгдэл бичих