Амралтын ая тухыг “Ар Гурван Сайхан” цогцолбороос мэдрээрэй
Амралт зугаалгын улирал эхэлж, ажлын болон бие сэтгэлийн ядаргаагаа тайлан цэвэр агаарт тухлан саатаарай. Горхи Тэрэлжийн Байгалын Цогцолбор газарт уул ус, ой модныхоо хаяанд байрладаг, цэвэрхэн тохилог манай амралтанд та бүхэн байгууллага, анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ ирж үзэсгэлэнт Байгалын сайханыг бишрэн сууж, эрүүл цэвэр агаарт амрахыг урьж байна.
Манай байгууллага 10 гаруй жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан, чадварлаг хамт олонтойгоос гадна нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг үргэлж №1-т тавьдаг төдийгүй найрсаг үйлчилгээтэй манай хамт олон та бүхэнд амт чанар сайтай хоол унд, хорхог боодог болон доорх үйлчилгээнүүдийг үзүүлэх болно.
Манай үйлчилгээнд:
Караоке /диско/ цагийн 15.000-20.000 төгрөг
Морин аялал /горхи тэрэлжийн хөвөө, хаяагаар аялах аялал/-10.000-25.000 төгрөг
Хорхог, боодог хийх ажлын хөлс- 35.000-50.000 төгрөг
25-45 хүний суудалтай аяллын автобус-200.000-350.000 төгрөг
Спорт тоглоомууд /Сагс, волейбол, бильярд, теннис/- Үнэ төлбөргүй
Манай “Ар Гурван Сайхан” амралт нь амрах хоног, хүний тооноос хамааран төлбөрийн хувьд уян хатан нөхцөлийг үйлчлүүлэгч та бүхэндээ олгохоос гадна урамшуулалтай гэдгийг сануулая. Манайхыг зорин ирсэн үйлчлүүлэгч бүр бүтэн өдрийн турш 3 хоолтойгоос гадна, байрлах гэртэйгээ нийлэн нэг хүний ердөө л 40.0-45.0 төгрөг.
Хэрэв та өдрийн амралтыг илүүд үзэж өдрөөр амрах хүсэлтэй тохиолдолд нэг хүний 10.0-30.0 төгрөг болох юм. Албан байгууллагын ойн арга хэмжээ, хурал цуглаан, хонхны баяр, төрсөн өдрийн баяр зэрэг тэмдэглэлт баярын өдрүүдийг манайд өнгөрүүлэх тохиолдолд амрах хэлбэрээс хамааран үнийн санал болон хөнгөлөлт, урамшууллыг та бүхэнд олгох болно.
Гэр амралтаас илүү тохь тухтай байдлыг хангах хүсэлтэй үйлчлүүлэгчиддээ 5 ортой гэр буудлын санал болгож байна. Яг л гэртээ байгаа мэт ая тухтай байдлыг хангахыг хүсвэл энэ сонголтыг хийгээрэй. Үнийн хувьд мөн л адил амралт хоногоос шалтгаалан 80.0-100.0 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.
100-150 хүний хүчин чадалтай учир хурал, цуглаан зохион байгуулах, хурим найр, ургийн баяр, төгсөлтийн ойн баяраа тэмдэглэхэд хамгийн тохиромжтой нь байгалийн сайхныг нэг дор цогцлоосон ”Ар Гурван Сайхан” амралт билээ.
Та захиалгаа өгөхөд л хангалттай, бусдыг нь бидэнд даатга.
Дэлгэрэнгүй мэдээллийг манай фейсбүүк фажэ хуудаснаас сонирхоорой. Асууж лавлах зүйлсээ фажэ хуудсанд хандан авч болно.
Манай хаяг: Хуучин Тэрэлжийн амралт буюу одоогийн “UB2″ амралтын газрын баруун талд. Хотоос 65км зайд орших “Ар Гурван Сайхан” амралт цогцолбор
Утас: 9916-5055, 8816-5055
URL: