Талийгаачийн хамтран зүтгэгчид цуглана

3887

УИХ-ын-ын дэд дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү өчигдөр зуурдаар таалал төгссөн. Энэ үйл явдалтай холбогдуулан АН-аас ажлын хэсэг гарган ажиллахаар болсон байна.

АН “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсч Ардчилсан намд хүнд гарз тохиолоо. Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намаас гурван чиглэлээр Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Өнөөдөр (2019.05.18) 12:00 цагаас Төрийн ордонд УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүд болон талийгаачийн хамтран зүтгэгчид цуглаж, болсон үйл явдлын талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Түүнчлэн Ардчилсан намаас талийгаачийн дурсгалыг хүндэтгэх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа болно” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих