Б.Махбалыг шүүх хурал хохирогч, хохирогчийн өмгөөлөгчгүйгээр үргэлжилж байна

141

Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүх хурал нь яг одоо Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд болж байна.
Шүүх хурал хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчгүй болж байгаа аж. Тодруулбал талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг хохирогчоор тогтоогдсон бөгөөд одоо эмнэлэгт хэвтэж байгаа болохоор шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэтийг хангаагүй аж. Хохирогчийн хувьд өмгөөлөгч авч амжаагүй байсан болохоор ийнхүү шүүх хурал нь хохирогчийн өмгөөлөгчгүй болж байгаа юм байна. Хохирогчийн хувьд Үндсэн хууль болон бусад хуулинд заасны дагуу өмгөөлүүлэх, үг хэлэх эрхийг хязгаарласан гэж үзэж байгаагаа хэлсэн
Б.Махбалыг  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.1-д хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Шүүх хуралд гэрчээр Зам тээвэрийн хөгжлийн сайд асан Д.Бат-Эрдэнэ сайдыг дуудсан. Саналаараа дэд сайд асан Б.Цогтгэрэл гэрчээрээ оролцох санал гаргаад байгаа юм. Гэвч дэд сайд асан Б.Цогтгэрэлийг Өмнөговь аймагт томилолттой байхад нь  шүүх хурлын зарыг өчигдөр /2019.05.17/ 23:00 цагт мессежээр явуулсан тул шүүх хуралд оролцох боломжгүй байгаа аж.
Шүүх хэргийг хэрхэн шийвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих