Аюулт үзэгдэл, ослын улмаас 49 хүн амь насаа алджээ
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2022 болж, өмнөх оны мөн үеэс 471ээр буюу 30.4%-аар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд тусгажээ.
Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэргийг ойлгоно.
Нийт аюул үзэгдэлд
- Объектын түймэр 1817 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 471 (35.0%)-ээр нэмэгдсэн
- Мал, амьтны халдварт галзуу өвчин 39 удаа
- Гахайн мялзан өвчин 23 удаа
- Шүлхий өвчин 5 удаа
- Хорт салст хатуурал өвчин 2 удаа
- Боом өвчин 1 удаа тус тус бүртгэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 540.1 сая төгрөг зарцуулсан бөгөөд 49 хүн амь насаа алджээ. Шалтгаан нь:
- Объектын түймрийн улмаас 24 хүн
- Бичил уурхай, нурангийн улмаас 11 хүн
- Усны ослын улмаас 10 хүн амь насаа алдсан байна.
Харин 495 495 хүнийг аварч, 23.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.
Эх сурвалж: ҮСХ
URL: