Баянзүрх дүүргийн алслагдсан хороонд автобус үйлчлэхээр боллоо

Нийтийн тээврээр зорчдоггүй, үйлчлүүлдэггүй хүн нийслэлд цөөхөн биз. Нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд төв зам хүртэл алхдаг байсан Баянзүрх дүүргийн II болон IY хорооны иргэд өчигдрөөс бага оврын автобусаар үйлчлүүлэх боломжтой боллоо.

“Зүүн салаа”-ны бага оврын автобусны чиглэлийг сунгаж, Баянзүрх дүүргийн II, IV хороо руу тэлжээ. Тус чиглэлийн бага оврын автобуснуудын зүүн талын эцсийн буудал нь КТМС байсан бол Дотоодын цэргийн 801 дүгээр ангиар дайраад, хойшоо “Хотол чуулган” хүнсний дэлгүүр хүртэл сунгасан байна.

“Одонт хороо”-”Зүүн салаа”-Сансар-”Хотол чуулган” дэлгүүрийн чиглэлд Нийтийн тээврийн газраас зөвшөөрөлтэй “Эрийн хийморь”, “Авто өртөө” компанийн 26 автобус 06.30-22.15 цагийн хооронд үйлчилнэ. Автобус хоорондын хугацаа дөрвөн минут, үнэ нь 500 төгрөг байх аж.


URL:

Сэтгэгдэл бичих