Төрийн ордон руу хүн оруулахгүй байна

Төрийн ордны хаалгаар хүн оруулахгүй, гаргахгүй байна. МҮЭХ-ууд өнгөрсөн баасан гарагт үнийн өсөлтийн эсрэг улсын хэмжээнд жагсаал хийсэн. Тухайн үед Засгийн газраас хэлэлцээр хийе өнөөдрийн дотор хэмээж байсан юм. Уг мэдэгдлийн дагуу жагсагчид үйл ажиллагаагаа зогсоогоод байсан ч тухайн өдөр хэлэлцээр хийгээгүй бөгөөд өнөөдөр ч хэзээ хэлэлцээр хийх эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс ийнхүү хуурсан мэдэгдэлийнхээ хариултыг өгөхийг шаардаж дахин төрийн ордны хаалган дээр жагсагчид цуглажээ. Тэд үүгээр хүн оруулахгүй гаргахгүй хэмээн хааж зогсоод байгаа аж.

Г. Туяа


URL:

Сэтгэгдэл бичих