Сурталчилгааны самбаруудыг шалгаж, цэгцэнд оруулах ажлын хэсэг байгуулав

54

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд зарим өөрчлөлт оруулах санал ирүүлсэнийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжив. Мөн “Улаанбаатар спорт менежмент” компанийн ТУЗ-ийн гишүүдийг баталлаа.

Үргэлжлүүлэн хуралдаанаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн юм. Улаанбаатар хотод гарч буй зар сурталчилгааны самбартай холбоотой зөрчлийг шалгаж, арилгах, цаашид хэрхэн ажиллах талаарх санал болвсруулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл тухайн чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах санал боловсруулснаа танилцуулсан юм. Тус ажлын хэсэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад мөрдөх журмын хэрэгжилтийг шалгаж, хяналт тавих үүрэгтэй. Тэргүүлэгчид нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тавих хяналтыг сайжруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах нь зүйтэй гээд тус Ажлын хэсгийг байгуулахыг дэмжиж, тогтоол гаргалаа.

Нийслэлийн ХМОНТХ


URL:

Сэтгэгдэл бичих