Ачийг санаж, тусыг үзүүлэгч Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэлээд хэдэн жилийн өмнө АН-ын дарга байх үедээ Өвөрхангай аймгийн Хархориноос Улаанбаатар руу ирэх замдаа осолд орж байсан.

Ослын улмаас жолооч нь газар дээрээ нас барж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөнгөн гэмтсэн тухай мэдээ тухайн үед олныг цочроож байсан билээ. Эрхэм Ерөнхийлөгч өнөөг хүртэл нас барсан жолоочийнхоо ар гэрийг дэмждэг бөгөөд тухайн үед талийгаачийн ар гэрийнхэнд нэг өрөө байр олгож байсан.

Түүнчлэн хэдэн сарын өмнө хүүг нь БНСУ-ын нисгэгчийн сургуульд явуулсан байна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих