Дэлхийн хамгийн үнэтэй номын нэг 8 сая ам.доллараар борлогджээ
“Америкийн шувуу” хэмээх номыг шувуу судлаач, зураач Жон Жеймс Одюбон анх хэвлэн гаргаж байсан бөгөөд саяхан болсон “Кристи” дуудлага худалдаагаар энэ номыг 7 сая 922 мянган ам.доллараар борлуулжээ.
35 настай эрдэмтэн Америк тивд амьдардаг бүх шувууг зурж үлдээхийг эрмэлзсэн бөгөөд түүний арга барил нэлээд содон байж болзошгүй юм. Одюбон шувууг буудаж, байгалийн байрлалыг тогтоож өгөөд зурдаг байжээ. Тэрээр номондоо 400 гаруй шувууны дүрсийг ердийн хэмжээгээр зурж үлдээсэн төдийгүй эдгээр шувуу нь яг л амьд мэт харагддаг гэнэ.
Тэрээр 25 төрлийн шувуу шинээр нээж дүрсэлсэн байдаг. Түүний хэвлүүлсэн ном 99-ийг харьцах 66 сантиметр юм. Тухайд үедээ 120 ширхэг номыг борлуулсан бөгөөд алдартай хүмүүс захиалан худалдан авсан байдаг гэнэ.
Энэ номын нэг хувийг 2010 онд 11,5 сая ам.доллараар “Сотбис” дуудлага худалдаагаар борлуулжээ. “Америкийн шувууд” ном хамгийн үнэтэй гэдгээр дэлхийд гуравт бичигддэг юм байна. Нэгдүгээрт Леонардо да Винчигийн “Ус, газар болон тэнгэрийн хэргийн тухай бичих нь” гэсэн ном 30 сая ам.долларын үнэтэй гэдгээр ордог бол хоёрт 1188 онд 266 хуудсаар хэвлэгдсэн “Евангел” ордог юм. Энэ ном 12,4 сая ам.долларын үнэтэй гэнэ.
Т.Бүрэн
URL: