Булган аймагт 5 христын сүмд зөвшөөрөл олголоо
Булган аймгийн Булган сумын ИТХ хуралдан, “Итгэл долоо дахь өдрийн адвентист” сүм, “Мөнх амин үг”, “Үнэний зам” чуулган, Рашаант сумын “Сансар төгс сайн мэдээ” сүм, Орхон сумын “Эрдэнэт баптист” сүмийн “Галил” цугларалтын газарт нэг жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Сүмүүдэд дүрэмд өөрчлөлт оруулсан, тэргүүн солигдсон үед тухай бүр мэдэгдэх, үйл ажиллагааны тайланг жилийн эцэст ИТХ-ын Ажлын албанд ирүүлж байхыг даалгасан байна.
Sonin.mn
URL: