Залуу гавьяат О.Анужин Жульеттаг “амилуулна”

324

“Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн цомнол “Ромео, Жульетта” балетыг энэ сарын 17, 18-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан уран бүтээлчид өнөөдөр /2019.05.13/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүжгийн найруулагч Д.Дашлхагва “Бид энэ хорвоо дээр яах гэж ирснээ, хэзээ буцахаа мэдэхгүйгээс хойш бие биенээ хайралж амьдрах ёстой гэж боддог. Хайрыг би эмэгтэй хүн гэж боддог. Эрчүүд бол эмэгтэй хүнийг бүрдүүлж өгч буй бага зэргийн хүчин зүйл гэж би боддог. Энэ хайрыг бодитойгоор тайзан дээр биелүүлэх хүн бол МУГЖ О.Анужин. Бид ийм гоё хайрыг, энэ сайхан залуучуудыг тайзан дээрээс харж гайхалтай амьдралыг сэтгэлдээ төсөөлж чадвал хайрыг илүүтэй мэдрэх болов уу гэж бодож байна” гэлээ. Балетын зөвлөх, Азийн утга зохиолын шагналт зохиолч Д.Урианхай  “Энэ бол хайрын далд мөн чанарын тухай жүжиг. Хүн төрөлхтөнд ганц дутдаг зүйл нь хайр. Амьдралаас харж байхад мөнхөд дутагдаж байгаа зүйл бол хайр л байна. Хүн төрөлхтөн өнөөдөр буруу амьдраад байгаа юм, яагаад эмгэнэлтэй зүйл тохиолдоод байгаа юм. Энэ бол хайртай холбоотой. Хоёрдугаарт залуу хөгшингүй мөнгө дутагддаг юм байна. Гэхдээ мөнгийг олж болно. Харин хайрыг олж болохгүй. Бурхны чанарыг олохоос нааш хайр гэдэг зүйл хүн төрөлхтөнд суухгүй юм байна. Хүний чаддаггүй ганц юм нь хүнээ хайрлах юм байна. Үүнийг надаас түрүүлээд У.Шекспир ойлгосон юм байна. Дараа нь би ойлгож сууна” гэв. Жульеттагийн дүрд тоглох МУГЖ балетчин О.Анужин “Жульеттын дүрд тоглох болсондооо маш их баяртай байгаа. Энэ бол эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдлийн дүр. Энэ боломжийг олгосон Их эзэн хааны театртаа талархлаа илэрхийлмээр байна. Мөн БСШУС-ын сайд Баатарбилэгт сонгодог урлагийн сайхан уран бүтээл төрөн гарахад туслалцаа үзүүлсэнд баярлалаа гэж хэлье. Тэгээд үзэгчид олноороо ирж балетад маань тухлан саатаарай. Та бүхнийг нэг өдөр хайраар дүүргэж, сэтгэлийг тань баясгахын төлөө бид хичээх болно” хэмээлээ. Shuud.mn


URL:

Нэр: Zochin Огноо: 13 May 2019

Yanhan ohin l baina!!

Сэтгэгдэл бичих