20 гишүүн маш ноцтой хууль баталлаа!!!
УИХ-ын 76 гишүүний гуравны нэгт ч хүрэхгүй 20 гишүүн хууль баталлаа. Баталсан хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хэлж байна.
Өөрөөр хэлвэл 38-уулахнаа сууж байгаад ” Газрын доорхи баялаг ард түмний мэдэлд байх” үндсэн хуулийг зөрсөн Захиргааны ерөнхий хууль баталлаа. 20 нь зөвшөөрч, 18 нь татгалзжээ. Энэ хууль батлагдснаар Засгийн газар орд газруудыг ашиглах эрхийг дангаараа эдэлнэ. Эзэд нь болсон иргэд амжиргаанаасаа салж, ус гол, бэлчээрээ булаалгасан ч, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн ч Засгийн газрын хууль бус шийдвэрийг эсэргүүцэн ШҮҮХ-д хандаж, зөв бурууг тогтоолгох эрхээ хуулиар хасуулж байна.
Улс орны эрх ашигт харшилсан хууль батлагдаж байхад чуулгандаа сууж,с онгогчдынхоо эрх ашгийг хамгаалаагүй гишүүд ч хариуцлагагүй. Тэдний хэлэх үг яах вэ!! Жүжиглэж чадна. Үйлдэл нь хамгийн бодит дүгнэлт. Иргэдийн эрхэнд халдаж, улс орны язгуур эрх ашигт харшилсан хуулийг аль тойргийн хэн хэн дэмжиж Ззөвшөөрсөн бэ?! Энэ 20 -иос ганц нь татгалзсан бол хууль батлагдахгүй байсан.
Зөвшөөрсөн гэсэн кноф дарсан 20 гишүүн сонгогч таны ус нутгаа хамгаалж шүүхэд хандах эрхийг хассан гэсэн үг.
Хуралдаанд оролцсон 38 гишүүнээс ХЭН ХЭН дэмжсэнийг харья!!!
А
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эд нар одоо бүүр улаан цагаандаа гарч байна даа. Нэг өглөө босоод ирэхэд Монгол Улсыг иргэдтэй нь хамт өрөндөө шилжүүлсэн шийдвэр гаргасан байх вий дээ. Одоо тэгээд хуулиа баталж байгаад ард түмний эрх ашигт хохиролтой шийдвэр гаргасан ч хариуцлага хүлээхгүй боллоо доо. Монголын ард түмэн хэтэрхий ноомой дуугай байнаа.
Төрд үнэн шударга нь бус мөнгөөр, худал амлалтаар иргэдийг хуурсан луйварчид л ингэж сиймхийг ашиглан гаргасан, эсвэл асуудлаа ойлгодоггүй зөнөсөн толгойтнуудын үйлдэл үү гэдгийг дахин тодруулж бүх ард түмнээр хэлэлцүүлж хуулийн дагуу арга хэмжээ авах.