БОАЖ-ын сайд Л.Гансүх 160 сая төгрөгийн хаустай болжээ

Энэ засгийн газрын гишүүдийн амьдарл  нүдэнд ил дээшилж байгаа тухай хэвлэлүүд мэдээлсээр байна. Ялангуяа Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдын хөрөнгө илт нэмэгдэж байгаа тухай анхаарал татаж байгаа юм. БОАЖ-ын сайд Л.Гансүх улс төрд анх орохдоо Сивиафлаксия гэх эм ханган нийлүүлдэг компанитай байсныгаа бодоход илт хөрөнгөжсөн тухай намынхан нь ч ярьж байгаа. Хамгийн сүүлд гэхэд л Сэлбэ голын эрэгт гурван давхар доороо дулаан гаражтай хаус худалдан авч төвхнөсөн тухай мэдээлэл сонсогдож байна. Тэрээр тансаг хаусаа авахдаа 120 сая төгрөг бэлнээр өгснийг нь яг таг мэдэж байгаа хүн байна. Харин үлдсэн 40 саяыг нь бэлэн бусаар барагдуулсан гэнэ. Харин анхаарал татах асуудал нь тус байшинг авахдаа албан тушаалаа ашигласан байж болох сэжүүр байгаа юм. Тухайлбал эх сурвалж өгүүлэхдээ “өмнөд хилээс Ухаа худаг хүртэл авто зам тавих шийдвэрийг гаргасныхаа төлөө тийм хаустай болсон” гэж байгаа юм.

Эх сурвалж: Yanaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих