Согтуу Монгол залуугаас болж Сөүлд “юу ч битгий асуу” хөдөлгөөн гарчээ

3691

БНСУ-ын Сөүл хотод монгол залуу согтуугаар таксины жолоочийг зодсон хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өглөөний 02:40 цагийн үед Монгол Улсын иргэн “С” Сөүлийн Тунбу сан гүүрний орчим зорчиж явахдаа таксины жолоочийг зодож, осол гаргах дөхжээ. Тухайн үед 80 км/цагийн хурдтай явж байсан жолоочийг тэрбээр “Юу ч битгий асуу” хэмээн цохиж эхэлжээ. Уг зодооны бичлэг камерт үлдсэн бөгөөд таксины жолооч хамгийн ойрын цагдаагийн газарт согтуу монгол залууг хүлээлгэн өгсөн байна.

БНСУ-д хууль бусаар амьдарч байсан 28 настай “С” Цагаачлалын албанд хүргэгдэж яаралтай нутаг буцжээ. Уг мэдээллийг өнгөрөгч долоо хоногт YTN телевиз олон нийтэд хүргэсний дараа иргэдийн дургуйцлийг төрүүлсэн байна. Учир нь хууль бус гадаадын иргэнийг согтуудаа таксины жолоочийг зодсон хэргээр шийтгэлгүй нутаг буцаасанд дургүйлхсэн иргэд “Юу ч битгий асуу” гэх хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэжээ.

Уг мэдээлэл гарсны дараа YTN телевизээр тусгай нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Тиймээс иргэдийн зүгээс танхайрсан иргэдийг хуулийн дагуу шийтгэж, заавал арга хэмжээ авах ёстой хэмээн дээрх уриаг гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих