“Бургер Кинг”-ээр үйлчлүүлээд хордсон иргэдийн тоо нэмэгджээ

burger-king-russia-launches-whoppercoin-token-1_b“Бургер Кинг” ресторанаар  үйлчлүүлсэн гурван хүн хордлого авч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Тус ресторанаар үйлчлүүлээд хордлого авсан гэх өгүүлэмжтэйгээр ХӨСҮТ-д хандах иргэдийн тоо улам бүр нэмэгджээ.

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Хордлого авсан гэх иргэдийн тоо нэмэгдсэн. Хаана, ямар хоолноос хордсон эсэхийг шинжилгээгээр тогтооно. Үүнийг тодорхой болгохоор манай ажилтнууд ажиллаж байна. Хариу нь удахгүй тодорхой болно” гэх хариу өглөө.

Энэ сарын 7-нд “Бургер Кинг” ресторанаар үйлчлүүлсэн гурван иргэн ХӨСҮТ-д хандсан. Гэтэл албан бус мэдээллээр өнөөдрийн байдлаар тус ресторанаар үйлчлүүлсэн 10 гаруй иргэн ХӨСҮТ-д хандсан байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хан-Уул дүүрэг дахь “Бургер Кинг” рестораны салбарын үйл ажиллагааг хааж хордлогыг шалтгааныг тодруулахаар улсын байцаагч нар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

“Бургер Кинг” нь дэлxийн 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг сүлжээ ресторан юм.  2015 онд Макс Группийн оxин компани Макс Центр XXК нь албан ёсны онцгой эрxт франчайз компаниар сонгогдон Монголд анxны салбараа нээсэн билээ. \

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих