Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийднэ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьж байгаа. Түүнийг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 15 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан юм. Энэ хугацаа өнөөдөр дуусна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг өнөөдөр хэлэлцэнэ.
URL: