Помпео Иракийн Ерөнхий сайдтай Багдадад хэлэлцээ хийжээ

5cd23b92d25f9АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракийн Ерөнхий сайд Адел Абдель Махдитай Багдад хотод мягмар гарагийн орой хэлэлцээ хийжээ. Энэ тухай “Reuters” агентлаг Иракийн Засгийн газар дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилсан байна.

Помпео Германд хийх гэж байсан айлчлалаа цуцалж Багдадад хүрэлцэн очсон байна. Тэрбээр Ирактай хил залгаа оршдог Иран улсад АНУ-ын засаг захиргаанаас шахалт үзүүлж буй энэ үед гэнэтийн айлчлал хийлээ.

АНУ-ын засаг захиргаа Помпеогийн Берлинд хийх гэж байсан айлчлалыг цуцалсныг “олон улсын аюулгүй байдлын салбарын асуудлуудтай” холбон тайлбарласан байна. Иран улс бүс нутаг дахь Америкийн цэргүүд рүү халдахаар төлөвлөж байна гэх тагнуулын мэдээг АНУ хүлээж авсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байж магадгүй гэж Америкийн хэвлэлүүдэд мэдээлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих