Хүний үйл ажиллагааны улмаас 8 сая биологийн төрөл зүйлээс 1 сая нь устаж үгүй болжээ

AAAYc24Хүний буруутай үйл ажиллагааны улмаас дэлхий дээрх найман сая биологийн төрөл зүйлээс нэг сая нь устан үгүй болсон тухай “Биологийн олон янз байдал, Экосистемийн үйлчилгээ/үр өгөөж/-ийн талаарх Засгийн газар хоорондын шинжлэх ухаан,бодлого”( IPBES)-ын НҮБ-ын хорооноос мэдээллээ.

Дэлхийн хүн амын тоо хурдацтай нэмэгдэхийн хэрээр хэрэглээ нь даган өсч, байгаль дэлхийгээ аймшигтайгаар сүйтгэж буй.

50 улсын 145 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй  “Биологийн олон янз байдал, Экосистемийн үйлчилгээ/үр өгөөж/-ийн талаарх Засгийн газар хоорондын шинжлэх ухаан,бодлого”( IPBES)-ын НҮБ-ын хороо, Парис хотноо долоо хоногийн турш байгалийн төрөл зүйлийн устал, хорогдлын талаарх асуудлаар зөвлөлдөж, үнэлэлт, дүгнэлт хийсэн юм.

IPBES-ийн дарга Роберт Ватсон:

Хүмүүс бид болон бусад бүх биологийн төрөл зүйл хамааралтайгаар оршин байдаг экосистемийн эрүүл мэнд маш хурдацтайгаар доройтож байна. Бид нэн яаралтай өөрчлөлтийг хийх хэрэгтэй.

Бидэнд дэлхийн дулаарлыг гамшгийн төвшинд хүрэхээс нь урьдчилан, сэргийлэх арга хэмжээ авах ердөө 12 жилийн хугацаа байгаа тухай Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (IPCC буюу монголоор товчилбол ЗГХМХ)-ноос зургаан сарын өмнө гаргасан тайландаа тусгаж байсан юм.

Мөн энэхүү тайланд дэлхийн дулаарал нь хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой талаар ч тусгасан байдаг.

Тэгвэл дэлхийн дулааралтай адил биологийн төрөл зүйлүүд ч мөн адил хүний үйл ажиллагааны дүнд устаж, үгүй болдог ажээ.

Дээр дурдсанчлан дэлхийн хүн амын хурдацтай өсөлт, түүнийг дагаж нэмэгдсэн хэрэгцээтэй салшгүй холбоотой юм. өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхийн хүн ам 3.7-7.6 тэрбум болж, хоёр дахин нэмэгдсэн бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний төвшин дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Кордоба их сургуулийн доктор, профессор Сандра Диаз:

Ялангуяа дэлхийн хойд  хэсэгт байршилтай улс орнуудын иргэдийн загас барих, мод бэлтгэхдээ баримталдаг тогтворгүй хэрэглээний улмаас байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учирдаг.

  • 2015 онд гэхэд далайн амьтдын гуравны нэг хэсэг тогтворгүй загасчлалын үйл ажиллагаанд өртсөн.
  • Нялх ойг сүйтгэх хүний үйл ажиллагаа 1970 оноос хойш 15 хувиар нэмэгдсэн.
  • Далайн усанд жилд дунджаар 300-400 мянган тонн хуванцар хог хаягдал хаягддаг.
  • Далайн усны бохирдлын улмаас дэлхий даяар далайн төрөл зүйлүүдийн хувьд 400 орчим “үхлийн бүс” бий болсон. Энэхүү 400 орчим “үхлийн бүс”-үүдийг нийлүүлбэл нийт талбайн хэмжээ нь Их Британи улсын газар нутгаас ч том юм.

“Биологийн олон янз байдал, Экосистемийн үйлчилгээ/үр өгөөж/-ийн талаарх Засгийн газар хоорондын шинжлэх ухаан,бодлого”-ын НҮБ-ын хорооноос гаргасан тайлан дах чухал тоо баримтуудаас:

  • Дэлхий даяарх биологийн төрөл зүйлүүдийн устал өнгөрөгч 10 жилийн хугацаанд байснаас 10-100 дахин өссөн үзүүлэлттэй байна.
  • Амьтдын амьдрах орчныг хумих,устгах үзэгдэл, байгалийн нөөцийн ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол нь хоёр нутагтан амьтдын 40%, шүрэн хадны амьтдын 33%, далайн хөхтөн амьтдын гуравны нэгд нь аюул учруулж, устан үгүй болгоход нь хүргээд буй.
  •  Дэлхийн хуурай газрын нийт талбайн гуравны нэгээс илүү хэсэг нь, цэвэр усны нөөцийн 75 хувь нь газар тариалан, мал аж ахуйд ашиглагдаж байна.
  • Нийт шавжны төрөл зүйлийн 10 хувь нь мөхөлд ойртсон.
  • 1970–аад оноос хойш дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 300хувиар өссөн.
  • Доройтлын улмаас нийт газар нутгийн 23хувьд нь хөдөө аж ахуйн бүтээмж буурсан.
  • Хүлэмжийн хийн ялгарлын 25 орчим хувь нь тариалангийн талбайг бэлтгэн цэвэрлэх, газар тариалангийн үйлдвэрлэл, бордооны улмаас үүсдэг.
  • 1870-аад оноос хойш шүрэн арлын амьд биетийн  тэн хагас нь устсан
  • Хот суурин газрууд 1992 оноос хойш 100 хувиар нэмэгдсэн.
  • 2050 он гэхэд 25 сая километр хатуу хучилттай замын бүтээн байгуулалт хийгдсэн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэж байгаа эрс тэс цаг агаарын үзэгдлүүд, далайн төвшний өсөлт зэргийн улмаас биологийн төрөл зүйлийн устаж буй.

Тэгвэл бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд устаж байгаа биологийн төрөл,зүйлийг аврахад хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ гэвэл:

-Газрын төлөвлөлтийг зөв зохистой хийх байдлаар тогтвортой газар тариалан эрхлэх

-Хоол, хүнсий хаягдал бага гаргах

-Тогтвортой загаслалын үйл ажиллагааг нэвтрүүлэх

-Далайн орчмын бүсэд хамгаалалтын бүсүүдийг тогтоох

Зүүн Англиа их сургуулийн байгаль орчны биологийн судлаач Рачел Варрен:

Үржил шимгүй, доройтсон, устгалд орсон экосистемийг  байгалийн буюу унаган төрөл зүйлүүдтэй нь нөхөн сэргээх нь биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлтийн аль алиныг нь шийдвэрлэхэд тусална.

Биологийн олон янз байдал нь экосистем өөрийгөө тоосжилт, үерээс хамгаалах, ус, агаар, хөрсөө цэвэршүүлэн хамгаалж буй үйл ажиллагааг дэмждэг.  Энэхүү экосистемийн үр ашигт байдал алдагдсанаар эргээд хүний соёл иргэншилд томоохон сөрөг үр дагавартай.

Эх сурвалж: CNN


URL:

Сэтгэгдэл бичих