Оюутолгойд АТГ-аас хийсэн шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлтэйгээр гишүүдэд тараагджээ

62

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох ёстой байв.
Гэвч Байнгын хорооны гишүүд санал гаргаж, мэдээллийг хойшлууллаа. Учир нь, ажлын хэсгийн дүгнэтээс гадна аудитын дүгнэлт, АТГ-аас хийсэн шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлтэйгээр өчигдөр гишүүдэд тараагджээ. Тиймээс бүх материалтай цогцоор нь танилцаж үзэх шаардлага гэдэг үндэслэлээр хойшлуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих