Венесуэлийн сөрөг хүчнийг санхүүжүүлэх боломжийг авч хэлэлцэж байна

5ccbf46c65870Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог санхүүжүүлэх боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа хайж байна хэмээн телевизийн “CNN” суваг мэдээлсэн байна.

Венесуэлийн эдийн засгийг сэргээхэд чиглэсэн томоохон төлөвлөгөө АНУ-д бий хэмээн Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кудлоу өмнө нь мэдэгдсэн аж.

Хэсэг бүлэг цэрэг Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн талд орсны дараа Венесуэлд Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал цуглаан болсон юм. Жагсаал цуглааны үеэр нийслэл хотод л гэхэд хэдэн арван хүн бэртсэн. Төрийн бус байгууллагын мэдээлснээр, хоёр өдрийн хугацаанд жагсаал цуглаанд оролцсон нийт 200 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих