Крайстчерч хотод болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

5ccbc99a95319Өнгөрсөн гуравдугаар сард Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмүүдэд болсон террорист халдлагын үеэр шархадсан Туркийн иргэн нас барсан тухай Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн баасан гарагийн өглөө мэдэгджээ.

“Өнгөрсөн шөнө Крайстчерч хотын эмнэлэгт нас барсан иргэний ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлж байна” гэж Ж.Ардерн мэдэгдсэн байна. Ингэснээр уг халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 51 хүрчээ.

“Халдлагын үеэр шархадсан 49 хүнийг асарч байсан эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж байна” гэж Ерөнхий сайд нэмж хэлжээ. Гуравдугаар сарын 15-нд Крайстчерч хотын “Аль-Нур” болон “Линвуд” сүмд үйлдсэн халдлагын үеэр шархадсан хүмүүсээс 9 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Шинэ Зеландын парламент дээрх халдлагатай холбогдуулан дайралтын зориулалтаар ашиглах винтов буунууд зэрэг хагас автомат зэвсгүүдийн дийлэнхийг хориглох хуулийн төслийг өнгөрсөн сарын эхээр баталсан билээ.

 montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих