Энэтхэгт нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Фани” хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор Энэтхэгийн зүүн нутгийн эрэг хавийн Орриса мужийн эрх баригчид нэг сая гаруй хүнийг түр оршин суух хуарангуудад байрлуулсан байна. “Фани” хар салхи тус бүс нутгийг баасан гарагт дайрах төлөвтэй байгаа тухай телевизийн “NDTV” суваг мэдээлэв.
Тус сувгаар мэдээлснээр, мужийн эрх баригчид зайлшгүй шаардлагагүй тохиолдолд энэ өдөр гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөсөн байна. Түүнчлэн Орриса мужид 220 гаруй гал тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, томоохон хотуудын нисэх онгоцны буудлуудыг хаажээ.
Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний цэргүүд болон Эргийн хамгаалалтын газар ажилтнууд 24 цагаар жижүүрлэж, иргэдэд тусламж үзүүлэх аж.
“Фани” хар салхи нь Бенгалийн булангаас хүчтэй аадар бороо дагуулдаг бол салхины хурд цагт 200 орчим км-т хүрдэг байна. Шинжээчдийн тооцоолж байгаагаар, энэ удаад Орисса мужийг 2014 оноос хойших хамгийн хүчтэй хар салхи дайрах төлөвтэй байна.
montsame.mn
URL: