120 МЯНГАТЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН АМЬТДЫН ЭВДЭРСЭН БАРИМЛЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА
Хан-Уул дүүргийн 1-р хороо буюу 120 мянгатад байрлах “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн эвдэрсэн амьтдын баримлуудыг Хан-Уул Тохижилт Үйлчилгээний Төв засварлаж, тус хороонд нь хүлээлгэн өгчээ.
Тус бүтээн байгуулалтыг хийсэн болон засварласан ажилтнууд уг цэцэрлэгт хүрээлэнд зочилж буй иргэдийг амьтдын барималд ариг гамтай хандан, хамгаалахыг хүслээ.
Ахмад настан, хүүхдүүдийн эрүүл орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэх зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын ойролцоох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг өнгөрсөн жилийн долдугаар сард тохижуулан ашиглалтад оруулжээ.
Энд баавгай, буга, хэрэм зэрэг 50 гаруй зүйлийн 200 гаруй амьтны баримал байдаг бөгөөд “Эко Хан-Уул” төслийн хүрээнд 49 орчим сая төгрөгийн өртгөөр хийжээ.
URL: