Б. Хурц болоод түүнтэй хамт хоригдсон тагнуулын ажилтнуудыг суллах гэж байна
Авлигатай тэмцэх газрын дэд, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдохоор болсон хошууч генерал Б.Хурцыг цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулж, улмаар 15 хоног цагдан хориод буй. Түүнтэй хамтарсан байж болзошгүй үндэслэлээр нэг бус хүнийг ажлын хэсгийнхэн хорьсон сурагтай. Эх сурвалжуудын мэдээлснээр тагнуулын ажилтан Мөнхгал, Баяраа гэх хоёр хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан гэнэ. Гэхдээ цагдаа, прокурорынхон үүнийг ихэд нууцалж байна. Тэднийг үргэлжлүүлэн хорих хангалттай үндэслэл байгаа хэмээн прокурорын байгууллагаас саналаа шүүхэд хүргүүлсэн ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл прокурорын саналыг үл ойшоож, улмаар суллах гэж буй тухай мэдээлэл байна.
С.БАТГЭРЭЛ НЬ МАНАН-ГИЙН СҮҮЛЧИЙН ХАМГААЛАЛТ БОЛСОН ХҮН. УЧИР НЬ ТЭРЭЭР УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД ХҮСЭЛТЭЭРЭЭ ЧӨЛӨӨЛӨГДСӨН Ц.ЗОРИГТОЙ ОЙР ХҮН ГЭНЭ….
Түүнийг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхад, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болоход нь буюу 2006-2013 оны гуравдугаар сар болтол С.Батгэрэл туслахаар нь ажиллаж байсан гэнэ. Түүний дараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр шилжсэн юм байна. Тиймээс “хонгил”-ынхны төлөөлөл болж анхан шатны шүүхэд тэднийгээ хамгаалж үлдсэн хүн гэж фэйсбүүкт нэгэн хүн үзэл бодлоо илэрхийлсэн байна.
Sonin.mn
URL: