Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дахин хойшиллоо.
Тодруулбал, Тав дахь удаагаа хойшлоод байгаа шүүх хурлын энэ удаагийн шалтгаан нь шүүгдэгчийн өмгөөлөгч Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан 5 өмгөөлөгч нараасаа татгалзсан байна. Тиймээс тус хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 01-ний 10 цаг хүртэл хойшлуулжээ. .
Яллагдагчаар татагдан шүүгдээд байгаа Б.Махбалыг ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутган шүүж байгаа билээ.
URL: