Н.Алтанхуягийг “намынхаа эд хөрөнгийг завшсан” гэж үзэн АН-аас “хөөжээ”
Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийг Ардчилсан Намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Намын хорооноос гаргажээ.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар АН-д хийгдсэн дотоод аудитын шалгалтаар Н.Алтанхуягийг даргаар ажилласан 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд нийт найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ.
Тодруулбал Н.Алтанхуяг Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан, “Намын шинэ байр барина” хэмээн хандив цуглуулсан ба уг мөнгөнөөсөө “Лексус 570″ автомашин авахуулаад түүнийгээ хүлээлгэж өгөлгүй завшсан байна.
Э.Мягмар
URL: